Monday, November 4, 2013

Дээд боловсролын суурь хичээлийн сургалтын хөтөлбөр, сургалтын хэлбэр, заах аргыг шинэчлэхэд

Дээд боловсролын шинэчлэл төслийн
Дээд боловсролын мэргэжилтэн Г.Орхон

Өнөөдөр сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа ажлын байран дээр ямар мэдлэг, чадвар шаардлагатай байна гэсэн хэрэгцээг нь нарийн судалж, ажил олгогч нарын хүсч буй чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд боловсруулсан хөтөлбөр хангалттай байна уу, үгүй юү гэдгийг төгсөгчдөөсөө болон ажил олгогч нараас судалгаа авах замаар хянаж хөтөлбөрөө шинэчилдэг болжээ. Тэгвэл өнөөдөр ажил олгогч нарын нийтлэг шаардлага юу байна вэ? Tэдний хувьд тэртээ тэргүй технологи байнга шинэчлэгдэж байгаа өнөө үед төгсөгчдийн техник талын чадвар нь шууд ажиллах хэмжээнд хүрэхгүй байж болохыг хүлээн зөвшөөрч, техник чадварыг ажлын байран дээр дадлагажуулах боломжтой гэж үзэж байна.

Их, дээд сургуульд заавал судлах ‘хэрэггүй’ хичээлүүд Liberal Arts Education

               
Дээд боловсролын шинэчлэл төслийн 
Дээд боловсролын мэргэжилтэн Г.Орхон

‘Инженер болох хүнд шууд л мэргэжлийг нь түлхүү оруулахгүй, ерөнхий суурь хичээл гэсэн нэртэй ач холбогдолгүй олон янзын хичээлүүд орж цаг мөнгө их үрж байна’ гэж оюутнууд, эцэг эхчүүд шүүмжилж, харин их, дээд сургуулийнхан ‘Яамнаас стандартчилсан дээд боловсролын ерөнхий суурь хичээлүүд сургалтын төлөвлөгөөний дийлэнх хэсгийг эзлээд, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлд оногдох цаг бага байна’ гэж шүүмжилцгээдэг.
Хэл, утга зохиол, түүх, гүн ухаан, логик ухаан, байгалийн ухаан, урлаг, экологи гэхчлэн дээд боловсролтой хүний зайлшгүй судлах ёстой ‘хэрэгтэй’ хичээлүүд яагаад ‘хэрэггүй’ хичээл гэж тооцогдох болов?